paid-only post 3 минут унших

Хятадын авлигач нар шоронд хэрхэн ял эдэлдэг тухай

Өнөөгийн Монгол улсад авлига, хээл хахуультай сайн тэмцэж байгаа бололтой, маш олон хүнийг шалгаж, барьж хорьж, ял өгч байгаа тухай бид бүхэн бараг өдөр болгон л хардаг, сонсдог.

Хятадын авлигач нар шоронд хэрхэн ял эдэлдэг тухай

Өнөөгийн Монгол улсад авлига, хээл хахуультай сайн тэмцэж байгаа бололтой, маш олон хүнийг шалгаж, барьж хорьж, ял өгч байгаа тухай бид бүхэн бараг өдөр болгон л хардаг, сонсдог. Тэдгээр авлигач нарын зарим нь “аймаар” том ял авах ч ганц нэгхэн жилийн дараа зүв зүгээр бидэн дунд явж байдаг нь ер нь л хэвийн үзэгдэл бөгөөд энд зөвхөн том дарга, тэдэнтэй нягт холбоотой “баячуудын” тухай ярьж байгаа биш, нийтлэг үзэгдлийг хэлж байгаа юм шүү. Магадгүй энэ нь хүнлэг, шударга...өөр юу ч гэдэг юм янз бүрийн шалтгаантай байх л даа. Ямар ч байсан их хэмжээний авлига авсан хүн газар дээрээ баригдаад зүгээр шахам өнгөрч байгаа тохиолдол цөөнгүй.

Тэгвэл Хятад улсад энэ тал дээр харин нэлээд хатуу ширүүн бодлого баримталж, авлигач нарыг хэцүүдүүлдэг юм гэнэ. Гэхдээ олон хүмүүсийн үзэж байгаагаар тэнд авлигатай хатуу ширүүн тэмцэж байгаа биш, нийтийг хамарсан авилгаас болж хохирч, уурсаж байгаа олон түмнийг тайвшруулах гэж иймэрхүү шоу хийдэг бөгөөд нийгэм нь бүхэлдээ хээл хахуульд идэгдсэн гэж ярих нь ч бий. Өмнөд Солонгос улс ч гэсэн яг адил.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…