Хятадын цагаан хэрэм нь хойд нутгийн нүүдэлчин үндэстнүүдийн довтолгооноос хамгаалах зорилгоор анх баригдаж эхэлсэн ба дараа дараагийн гүрэн-династууд үүнийг үргэлжлүүлэн барьсаар өнөөгийн төрхөө олжээ... гэх мэтээр албан ёсны түүх бичигдэх ба олон түмний ойлголт ч ийм байдаг.
Хятадын их цагаан хэрмийн тухай ярих болоход эхлээд Ци Ши Хуандий гээч нөхөр (МЭӨ 200-аад оны үе) энд тэнд тарсан хамгаалалтын хэрмүүдийг нэгтгэж эхэлснээр цагаан хэрэм бий болж эхэлсэн ба энэ хэрэм нь 8000 гаруй км үргэлжилсэн (зарим тохиолдолд 21000 гаран гэх нь ч бий), одоогийн бидний мэдэх хэрмийн ихэнхийг Мин гүрний үед барьж, 1950-иад оны үед засварлан шинэчилсэн гэсэн хуурай тоонууд голчлон харагддаг. Эсвэл тэрхүү хэрэм нь хичнээн хүний урссан цус, хугарсан яс, алдсан амь, өнчирсөн зүрх сэтгэлээр боссон тухай зүрх эмтэрмээр домог түүх олноороо уянгалж эхэлнэ. Харин энэ бүхний дараа л Хятадын цагаан хэрмийн үүх түүх, зорилгод эргэлзсэн янз бүрийн таамаг гарч ирэх ба энэ том хэрмийг ямар зорилготой барьсан юм бэ? Цагаан хэрэм ядаж нэг удаа нүүдэлчдийн довтолгооноос хамгаалж чадсан юм уу... гэсэн судлаачдын маргаан тээр цаана муухан “сонсогдоно”.
Монголчууд бидний хувьд энэ хэрэмтэй холбоотой маргааныг олж сонсоход саад болдог нэг зүйл бий нь “бид хүчтэй, бид мундаг, бид агуу улс учир биднээс айгаад тэр том хэрмийг барьсан юм” гэсэн зүйл. Цагаан хэрмийг магтан хэлсэн Америкийн ерөнхийлөгч Никсоны үгийг иш татаад, дээр нь янз бүрийн юм нэмж хасаад, өөрсдийгөө хөөргөн омогшин огшихдоо бид ямар хэн хүнээс дутах биш.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү