Хятадын тулааны урлаг нь дотроо маш олон төрөл ялгаатай, тэр бүхний нарийн зааг ялгааг тодорхойлох аргагүй болтлоо холилдож сүлэлдсэн бөгөөд түүхийнхээ туршид янз бүрийн сургууль бий болж, устаж, шинээр дахин байгуулагдаж, нэгдэж нийлж, хоорондоо дайсагналцаж, мөхөж сэхэж явсан түүхтэй юм билээ. Энэ удаа Хятадын тэр их урлагийн хамгийн сүүлийн доройтол болон сэргэлтийн талаарх бяцхан түүхийг сонирхуулъя.
XIX зууны төгсгөлд Манж чин улс даяар барууны улс орнуудын нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн бүх л чухал салбар болгоныг нь хуваан эзэрхийлж эхэлсэн тул Хятад үндэстнүүдийн дунд гадаадынхныг эсэргүүцэх (бас Манжийн эсрэг ) үзэл бодол улам бүр олныг хамарч байлаа. Удалгүй энэ үзэл бодол нь бослого хөдөлгөөн болон хувирсан ба энэ бослогыг ихэнхдээ янз бүрийн тулааны урлагийн сургуулиуд тэргүүлж байсан юм. Тэд гадаадын зэрлэг бүдүүлгүүдийг (barbarian) болон тэднийг даган дуурайгч христийн шашинт хятадуудыг хөөн зайлуулж, зодож нүдэж, алж хядаж эхэлжээ. Зодож нүдэж, алж хядаж байхдаа зодооны урлагийн элдэв маяг, цохилтоо давтах нь ойлгомжтой ба ийм учраас Ихэтуань-ийн бослого хэмээх энэ хөдөлгөөнийг барууны улс орнуудад боксерын бослого хэмээн нэрлэсэн юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү