paid only
Даншиг наадмын нэрт арслан Дэдийн Жамцын охин, "Хороо" Чимэд гэж олонд нэрлэгддэг байсан Чимэд нарын дундаас 1945 онд төрсөн, Монгол Улсын өсөн, өрнөн дэлгэрэх начин Лундаа нь Булган аймгийн Бугат сумын уугуул юм. Арслан Жамцын охин, Лундаагийн ээж Хорол нь их том биетэй, бяр чадалтай эмэгтэй байсан бөгөөд төрсөн ах Ч.Батчулуун нь Булган аймгийн наадамд 1966 онд үзүүрлэж, 1972, 1976 онуудад аймгийн аварга бөхөөр шалгарч байсан аймгийн арслан цолтой бөх юм.
Ч.Лундаа сумынхаа бага, дунд сургуульд суралцаж ахуйдаа шаггүй сайн барилдаж, өсөх ирээдүйтэй, сайн бөх гэгдэх болсноор барахгүй нутгийн ардууд нь түүний хавирга хоорондоо зайгүй битүү юм гэнэ билээ гэцгээдэг байжээ. Ч.Лундаа 20 хүрээгүй настай байхдаа аймаг, сумын наадамд барилдаж эхэлсэн бөгөөд ийнхүү анх барилдаж эхлэхдээ л аймаг, сумын цолтнуудыг айлгадаг байжээ.
Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү