Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн ид явагдаж буй энэ үеэр бяцхан цуглуулгаасаа хөл бөмбөгтэй холбоотой тэр болгон хүний мэддэггүй хачирхалтай сонирхолтой хэдэн баримт олж хуваалцах гэсэн маань энэ.
1. Нэгэн удаа Бразилд болж байсан хөл бөмбөгийн тоглолтын үеэр бөмбөг хаах гэж байсан хаалгачийн дээрээс салхинд туугдсан шүхэрчин дарж унан гоол алджээ. Шүүгч бөмбөг орсонд тооцсон бөгөөд “дээд тэнгэрийн нөлөөгөөр гоол орсон учир тооцохгүй байх боломжгүй” гэж тайлбарласан гэдэг.
2.1969 оны 11-р сарын 3-нд Англид хөл бөмбөгийн нэгэн түүхэн тоглолт болсон нь Суррей болон Хантс хотуудын залуучуудын багуудын тэмцээн билээ. Тэрхүү тоглолт тун ширүүн бохир болсон бөгөөд талбайн шүүгч нь нийт 22 хүнд улаан карт өгсөн бөгөөд (гэмтэж эмнэлэг рүү хүргэгдэж байгаа тамирчинг оруулаад) удалгүй түүний энэ шийдвэрт эргэлзэж байгаа хоёр нөхөрт ч бас улаан карт өгсөн байна. Тэрхүү хоёр нөхөр нь хажуугийн шүүгч нар байжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү