Дэлхийн 2-р дайнаар тодрон гарсан агуу ас-уудын ноён оргилын нэг болох А. Покрышкины дуртдатгал дээр нэгэн сонирхолтой хэсэг бий. Тэнд бичсэнээр бол алдар хүндийнхээ оргилд нэгэнт хүрч, Зөвлөлтийн агаарын нисэх хүчинд ихээхэн нэр нөлөөтэй болоод байсан энэ эр “Оросуудын” хийж байгаа шинэ сөнөөгчүүдийг үзэхээр очсон байна. Эхэлж Яковлевтай уулзаж, шинэ ЯК-3 онгоцыг нь үзэж байхдаа зэвсэглэл сул, онгоцны бүхээгийн тав тух эвгүй зэрэг олон дутагдлыг анзаарч, энэ тухай зохион бүтээгчид хэлэхэд өнөөх нь яагаад ч юм огт сонирхохгүй, хэлж байгаа үгийг нь сонсож байгаа үгүй нь мэдэгдэхгүй “гөлийчихөөд” суугаад байсан гэдэг. Харин Лавочкин дээр очоод ЛА-7 онгоцыг хараад магтаж, баярлаж, өдөржин онгоц онгоц дээр очин радио холбоог нь залгаж үзэн явж байсан тухайгаа бичсэн нь бий. Нэг үгээр хэлэхэд Як-3 нь энэ агуу амьтанд таалагдсангүй.
Тэгвэл Покрышкины санаанд хүрээгүй энэ онгоц нь чухам ямархуу эд байсан талаар одоо сонирхуулъя.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү