Нийтлэлч Чалчаа саарал
1939 онд Брюссельд болсон олон улсын бүжгийн уралдаанд Польш улсаас ирж оролцсон Франциска Розенберг хэмээх бүсгүй 4-р байр эзэлжээ. Энэ уралдаанд тэрээр зуу зуугаар тоологдох өрсөлдөгч нараа ялан гарч ийм амжилтад хүрсэн бөгөөд түүнийг Польшийн ирээдүйн бүжгийн од гэж үзэж байв. Еврей гаралтай энэ бүсгүй модерн болон сонгодог аль төрлийн бүжиг бүжиглэдэг, маш уян налархай, жижигдүү биетэй бүсгүй байсан бөгөөд Польш төдийгүй Европ даяар сайхан бүсгүйн бүжиглэх эрдэм чадлыг шагшин бахдаж эхэлж байсан гэдэг. Түүнд ирээдүйн сайхан амьдрал, алдар хүнд, нэр нөлөөтэй танил тал гээд хүсэж мөрөөдөж болох бүх л зүйл өмнө нь байсан мэт боловч 9-р сар болж Дэлхийн хоёрдугаар дайн эхэлжээ. Гитлерийн Германы цахилгаан дайнд Польш улс тусгаар тогтнолоо алдаж , еврейчүүдийг үзэн ядах, доромжлох, дээрэмдэх алах хядах явдал замбараагаа алдаж, зөвхөн еврейн гетто дотор хоригдон байхаас өөр аргагүй болсон нь тухайн үеийн еврейчүүдийн нийтлэг түүх билээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү