Өмнөд Хятадыг байлдан дагуулсныхаа дараа Хубилай гол анхаарлаа Цин улсын юм уу, Сүн улсын хараат байдалд бодитойгоор болон ор нэрийн төдий оршиж байсан зах хязгаарын төр улсуудад хандуулж эхэлжээ.
1277 онд Чингис хаан Тангуд улсыг бут цохин мөхөөснөөр Монголчуудын хувьд Төвөд хүрэх зам нээгдсэн бөгөөд цааш цаашдын дайны явцад Монголчууд Төвөдийн дорнод хэсгийг нэвт гатлан зарим муж нутгуудыг нь эрхшээлдээ оруулсан билээ. Хубилай хаан буддын шашинд орсныхоо дараа өөрийгөө Төвөдийн лам хуврагуудын хууль ёсны хамгаалагч гэж үзэх болж 1261 онд Пагва ламд Төвөдийн төрийн болон шашны удирдлагыг өгч “Номын хаан” цолоор өргөмжилсөн байна.
Үүний хариуд Пагва лам Юань улсад адис хайрлажээ. Чухамхүү Пагва лам л Юань улсын үед Монголчуудын хэрэглэдэг байсан “дөрвөлжин бичиг” хэмээх шинэ Монгол үсгийн цагаан толгойг зохиосон юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү