Ил хаант улс
Өгөөдэй хаан 1230 онд Чурмаган ноёноор их цэрэг удирдуулан Ираныг эзлүүлэхээр явуулжээ. Дараа нь Чинтөмөр, Байжу, Илжигдэй ноёныг томилон илгээв. Үүний үр дүнд Иранд Монголын эзэнт улс байгуулагдах нөхцөл бүрдсэн байна.
1253 онд Мөнх хаан, өөрийн дүү Хүлэгүг Иран орныг бүрмөсөн эзлүүлэхээр их цэрэг удирдуулан илгээжээ. Тэрбээр 1256 онд тус орныг бүрэн эзэлж, Ил хаант улсыг байгуулав. Ил хаант улс нь Перс, Ирак, Азербайджан, Армян, Туркестан, Гүрж, Сирийн газар нутгийг эзэгнэн оршиж байсан лалын шашинт хэмжээгүй эрхт гүрэн байв.
Эл асуудалд дэлхийн хоёр том судлаачийн үгийг иш татья. Орос, Герман хэлтэй их судлаач Михаэл Правдин "Ил хаадын эзэнт гүрний хувь заяа"-г түүний дайсан болох лалын шашин л тодорхойлж байв.
Мамлюкийн (Египетийн) султан Бэйбарс, Алтан ордон улсын хаан Бэрх хоёр харилцан ойлголцсон тэр үеэс лалын шашны зангирсан их хүч Ил хаант улсын нийт хилийн дагуу Евфрат мөрөн, Кавказын уулс Оксоор хүрээлэн оршиж хүчийг нь тарамдуулан байв" гэж тодорхойлжээ.
Английн их судлаач Э.Д.Филипс "Хүлэгү болон түүний залгамжлагчид баруун талаас Алтан ордон улсын хаадын болон мамлюкуудын, зүүн талаас Цагаадайн улсын эрх баригчдын довтолгоонд байнга өртөж ирсэн" хэмээн бичжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү