Нийтлэлч Чалчаа саарал
1900 оны үед Германд Вильгельм фон Остен гэсэн нэртэй нэгэн математикч, эрдэмтэн хүн амьдарч байжээ. Тэрээр тухайн үед ихээхэн алдаршиж байсан “тархины бүтцээс шалтгаалж хүн өөрийн гэсэн онцлогтой байх онолыг” их сонирхон судалдаг байгаад яваандаа энэ онолын хөгжилд хувь нэмэр оруулахын тулд тодорхой туршилтыг янз бүрийн амьтан дээр хийж эхэллээ.
Туршилт гэсэн нэртэй ажиллагаа нь үнэндээ бол энэ математикч ан амьтанд “тооны хичээл зааж” байгаа хэрэг. Тэрээр хэд хэдэн муур, морь, гахай, тахиа зэрэг нөхдүүдийг сурагчаар сонгож аваад хичээлээ заахад сурагч тахиа гуай ёстой юу ч ойлгосонгүй байтугай хичээл номд “явж” байгаагаа ч мэдэхгүй учир тэгсгээд өдрийн зууш болж. Харин баавгай гуай сонирхож байгаа шинжгүй ч үе үе юу болоод байгаа юм бол гэсэн шинжтэй хэсэг анхаарна. Өөр бусад амьтад нь ч гэсэн ялгаагүй “нойлын ногоон тэгүүд”.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү