Монгол угсаатны өвөг дээдэс Хүннү нарын тухай эхний хэл, сураг Ромын эзэнт гүрнийг, Өрнөдийн ертөнцийг айхтар донсолгон цочоожээ. Манай тооллын 376 оны зун Ромын эзэнт гүрний зүүн хил, Дунай мөрний хамгаалалтын легионы захирагч нар мөрний чинад дахь зэрлэгүүд буюу нүүдэлчид нэг л жиг бусаар үймж бужигнаад буй тухай мэдээлэл авчээ. Их мөрнөөс зүүн тийш Ромчуудын хавтгайд нь нэрлэдэгчлэн зэрлэг, бүдүүлгүүдийн олон овог аймгууд орших бөлгөө. Ромын зүүн хил хязгаарыг олон жилийн турш амар тайван байлгаагүй Визиготууд, Гепидүүд, Ширүүд, Бургундууд, Славууд зэрэг хүн ам олонтой, өч төчнөөн хүчирхэг дайчин овог аймгууд байж. Тэднээс цааш Днестр мөрний орчимд бүр ч илүү хүчирхэг Остроготууд бий. Тэгээд цаашилбал Дон, Ижил мөрний дунд, умард Кавказ орчимд бас л аймшиггүй зоригтнууд гэгдэх Аланууд, түүнээс урагшаа Вандалууд гэх мэт олон овог аймгууд оршин байжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү