Максимилан Мария Кольбе хэмээх гэгээн үйлстний тухай “Би өмнөөс нь үхье” хэмээх нийтлэл бичих гэж энд тэндхийн юм ухаж байхдаа анх Януш Корчак гэдэг нэрийг, түүний хийсэн бас нэг гэгээн үйлийн тухай олж уншсан юм. Хүний өмнөөс амиа өгсөн Кольбе, Януш Корчик зэрэг бурханы гэмээр сайхан сэтгэлтэй хүмүүсийн үйл хэрэг бөхөж бүдгэрэх ёсгүй учир энэ удаа Януш Корчик буюу Хенрик Гольдшмитийн тухай олж харсан зүйлээ чадан ядан эвлүүлэн бичиж байна.
Хенрик Гольдшмит нь Оросын эзэнт гүрний Варшав хотод 1878 онд төржээ. Тухайн үеийн Орос улсын хатуу ширүүн сургалттай гимназийг амжилттай төгсөж эмч болсон энэ эр 1905 оны Орос Японы дайнаар цэрэгт татагдсан байна. Хенрик болон бусад татагдсан цэргүүдийг тэрхүү дайнд очих гэж явсаар байх хооронд дайн дууссан боловч эмч хүний хувьд шархтаж гэмтсэн цэргүүдийг эмчлэх ажил нь багадсангүй. Харбин хотод байх үедээ тэрээр Хятад сургуулийн багш нар хүүхдэд хэрхэн ханддагийг , тэнд хүүхдэд юм зааж сургах гэж ямар хатуу ширүүн сургалт явуулдаг, бүр яргалалтай дэндүү адил зан ааш гаргадгийг нь хараад зүрх нь шимширсэн гэдэг. Үүнийг өөрчилж чадахгүй учир ядаж л хүүхэд зодоход зориулж хийсэн, олон ч хүүхдийн хонгыг урсан тэр саваа модыг нь худалдаж авах зэргээр хэрдээ эсэргүүцэж байж. Угаас хүүхдийн хүмүүжил, сургалт ямар байх талаар өөрийн гэсэн ойлголттой болж байсан энэ хүн уг явдлаас хойш хүүхдийн төлөө амьдралаа зориулхаар шийджээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү