paid-only post 4 минут унших

Киска арлыг эзэлсэн нь

1942 оны зун Япон АНУ-ын нутаг болох Киска, Атту арлуудыг эзлэв. Америкийн эрэг дээрх мартагдсан дайн.

Киска арлыг эзэлсэн нь

1942 оны зун Япончууд АНУ-ын газар нутаг болох Киска болон Атту арлуудыг эзлэн авч тэнд байрлах АНУ тэнгисийн цэргийн цаг агаарын станцуудыг устгажээ. Америкийн тагнуулын мэдээгээр 10000 гаруй Японы цэргүүд эдгээр арал дээр байрласан ба тэдний дотор нэлээдгүй тооны инженерийн ангиуд байсан нь ямарваа нэг томоохон бэхлэлт барьж байгуулж байж болох юм гэсэн дүнэлтэд хүргэсэн байна.

Удалгүй энэ арал дээр агаараас эсэргүүцэн хамгаалах систем, шумбагч онгоцны туслах бааз байгуулж байж болох тухай мэдээлэл авсан ба Атту арал дээр 2500 орчим цэрэг, Киска арал дээр 5400 цэрэг байна гэсэн тагнуулын баримт материалтай болсон Америкчууд бүтэн жилийн турш хааяа хааяа сандаргах ганц нэг бөмбөгдөх, тагнуулын нислэг хийсээр 5 сараас бөмбөгдөлтөө бүр ч эрчимжүүлж эхэлжээ.

Хэдийгээр энэ арал стратегийн хувьд айхтар ач холбогдол багатай ч АНУ-ын нутаг дэвсгэр дээр дайсны хөл гишгэж байгааг Америкийн ард түмэн, хэвлэл мэдээлэл тэвчишгүй хэрэг хэмээн үзэж цэргийхнийг шахаж байв. 1943 оны 1-р сард Алеутын орчмын АНУ-ын цэргийн командлалыг контр-адмирал (Counter admiral) Кинкейд хүлээн авч өөрийн хамгийн энэ тэргүүний зорилгоо Киска арлыг дайснаас цэвэрлэх явдал гэж үзсэн байна. Гэвч цэрэг дайны нөхцөл байдал зэргээс шалтгаалан ганц нэгхэн сард хангалттай хэмжээний цэрэг техник цуглуулж амжихгүй учир тэрээр эхэлж арай жижиг Атту арлыг эзэлж авахаар шийдлээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…