paid only
Америкийн сансрын олон дахин ашиглах шаттл хөлгүүд “Мир” станц болон “Олон улсын сансрын станцтай” (ОУСС) залгагдахын өмнө доош харсан байрлалтай ойртож байгаа олон зураг бий. Станцтай залгагдахын өмнө хийх энэ маневр нь ямар нэг маяг, сайхан зураг авахуулах гэсэн үйлдэл огт биш харин аюулгүй байдлыг хангах, шалгах маш чухал үйлдэл байжээ. Аюулгүй байдлын дүрмийг цусаар, амиар төлж байж бичдэг гэдэг. Тэгвэл 7 хүний амь алдсаны дараагаас ийм үйлдэл хийх болсон нь Шаттл хөлгийн халуунд тэсвэртэй хавтангууд бүрэн бүтэн байна уу гэдгийг сансрын станцаас харж, шалгах зорилготой юм. Колумбиа (Коламбиа) хөлгийн сүйрлээс хойш сансрын станцтай залгагдах шаттл хөлгүүд ийм маневр хийдэг болсон билээ.
Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү