paid-only post 6 минут унших

Кубад хийсэн Ромын хамбын айлчлал ба Фидель Кастрогийн чимээгүй хийсэн хувьсгал

2016 оны 12 дугаар сард Кубын удирдагч Фидель Кастротой салах ёс хийх ажиллагаанд Христийн шашинтнуудын төв, Ватиканы зүгээс онцгой анхаарал тавьж, гүнээ хүндэтгэлтэй хандсан билээ.

Кубад хийсэн Ромын хамбын айлчлал ба Фидель Кастрогийн чимээгүй хийсэн хувьсгал

2016 оны 12 дугаар сард Кубын удирдагч Фидель Кастротой салах ёс хийх ажиллагаанд Христийн шашинтнуудын төв, Ватиканы зүгээс онцгой анхаарал тавьж, гүнээ хүндэтгэлтэй хандсан билээ. Ингэх ч учир байсан юм. Энэ бол 1998 оны 1 дүгээр сард Кубад айлчилсан Ромын хамба лам  II Иоанн Павелын айлчлалаас улбаатай.

1998 оны 1 дүгээр сар. Дөрвөн өдрийн турш Кубын хотууд католик шашны уур амьсгалаар амьсгалав. Тус арлын оршин суугчид үнэхээр “час улаан” католикчууд юм даа гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөхөөр. Куба улсад зочилж буй Ромын Хамба II Иоанн Павелыг угтахаар мянга мянган кубачууд гудамжиндаа гарч төрийн тэргүүн Фидель Кастро нь хүртэл ирсэн байлаа. Гавана хотын нисэх онгоцны буудал дээр Ватиканы тэргүүнийг угтахаар дэлхийн бөмбөрцгийн өрнөд хэсэгт орших цорын ганц социалист систем бүхий орны нам, төрийн удирдагчид Фиделийг дагалдан багширч байв. Тэд үүнээс хойш Ромын Хамбын очсон газар бүхэнд ч дагалдаж явсан юм. Гагцхүү энэ өдрүүдэд л Гавана дахь хувьсгалын талбайд империализмын эсрэг туг далбаа бус харин Ийсүс Христийн аварга том зураг анх удаа намирч, олон улсыг гайхашруулж байсан юм.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…