Нийтлэлч Чалчаа саарал
1990-ээд онд Каома хэмээх Латин Америкийн нэгэн хамтлагийн “Ламбада” гэдэг видео клип дэлхий дахиныг байлдан дагуулж байсныг цөөнгүй хүн санаж байгаа байх. Энд тэндхийн элдэв үдэшлэг диско төдийгүй сургууль цэцэрлэгийн янз бүрийн үзүүлбэр дээр Ламбада цуурайтаж оюутны байрны болон залуу гэр бүлийн гэрийн цонхны тавцан дээр тавьсан магнитофоноор уг чуулгын гоцлол дуучин Лоалва Бразын дуу хоолойн хангинан байдаг байсан цаг саяхан мэт санагдана. Клипт гарах гоо сайхан биетэй бүсгүйчүүдийн зарим нэг дотуур хувцас нь манай нэртэй жүжигчин Цэвээнравдан агсны хэлдгээр “даашинзны хормой сэвэлзэх” тэрхэн агшинд цухуйж, тэр үеийн хэллэгээр ер нь л ёстой солиоруулдаг байлаа. Бүр сүүлд гарсан Өмнөд солонгосын дуучин PSY-ийн “Gangnam Style”, Los Del Rio-гийн “Macarena” нар л Ламбада шиг тэр их алдарт нэлээд дөхөж очсон болов уу ...
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү