1919 он Орос орон. 1917 оны дараалсан хоёр хувьсгалын дараа Орос орон замбараа цадигаа алдан, иргэний дайн, хоосрол сүйрэл, гэмт хэрэг аллага таллагад нэрвэгдэн байсан тэр цаг үе.
Москва хотын шөнийн эзэд болсон олон гэмт хэргийн бүлэглэлийн дундаас хамгийн хүчтэй нь Яков Кошельков гээч нөхрийн удирдсан дээрэмчид байсан бөгөөд тэдний“засаглал” гэмт хэргийн ертөнцийг бүрэн хамарч Москвагийн Онцгой Комиссын (алдарт ЧК буюу чекистүүд) хамгийн том өрсөлдөгч болж гарч ирсэн байна.
Яков Кошельков нь хүнийг алах гэж алдаг хүн биш, зөвхөн бие хамгаалах үедээ алдаг, маш зоригтой, гүйлгээ ухаан сайтай, зохион байгуулах мундаг авьяастай гэж тухайн үед гэмт хэргийн ертөнцөд ярьдаг байсан боловч яваандаа энэ хүн улангассан алуурчин болж хувирсан байдаг.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү