Нийтлэлч Чалчаа саарал
Леонид Быков. Энэ хүнийг Монголчууд бид сайн мэднэ. Түүний зохиолыг нь бичиж, найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ” хэмээх кино 1980-аад оны үед Монголд гарч олон хүний хайрыг татаж байсан билээ. Сонирхолтой нь энэ киног Зөвлөлтийн нисэх хүчний нэгэн оргил болох Попковын амьдралаас сэдэвлэн хийсэн, киног бүтээхэд алдарт Покрышкин бүх л талын туслалцаа үзүүлж байсан гэдэг боловч агаарын дайн тулааны тухай нэлээд гэнэн гэмээр, бүр зугаатай ч юм шиг байдлаар гаргасан байдаг нэг дутагдалтай санагддаг юм. Гэхдээ уран сайхны хувьд ёстой ярих юм үгүй биз ээ.
Энэ киноны гол дүр болсон, хөгжилтэй сэргэлэн эрийн төрх байдал бидний сэтгэлд хоногшсон байдаг бол харин Леонид Быков гэдэг хүний бодит амьдрал нь кино дэлгэцэд харагддаг тэр хөгжилтэй залуугаас ихээхэн өөр, бүр хатуу хэцүү явдлаар дүүрэн байсаар эмгэнэлтэйгээр дууссан гэдэг. Ингээд алдар жүжигчин, найруулагч Леонид Быковын амьдралын тухай.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү