paid-only post 6 минут унших

М.Лхагва арслан Ж.Мөнхбат аваргынд зочилсны учир

Хилс яллагдаж шоронд орсон М.Лхагва арслан. Суллагдсаны дараа Ж.Мөнхбат аваргынд зочилсны учир юу байв?

М.Лхагва арслан Ж.Мөнхбат аваргынд зочилсны учир

М.Лхагва арслан хилс яллагдаж шоронд орсноо “Энэ муу бөхөөс л боллоо” гэж гомдож, суллагдсаны дараа улсын наадамд 5-6 даваад “За ингээд боллоо” гээд хэн нэгэнд унан буян үйлддэг байжээ.

1907 онд Завхан аймгийн Идэр сумын Ямаатын Цагаан нуур гэдэг газарт нутаглаж байсан Маамынд нэгэн хүү төрсөн нь Лхагва байлаа. Маамынх нэг охин, хоёр хүүтэй тарчиг амьдралтай айл. Тэрээр өөрөө бие томтой, овоо тахилгын наадамд зэгсэн сайн барилдчихдаг Тулгат цолтой бөх, эхнэр Маань нь бие томтой махлаг хүн байжээ.

Гурван хүүхдийн том нь “Хонгио” Дэндэв гэдэг биерхүү, аймгийн заан цолтой төрийн хар хүн. Алиа хошин яриа хөөрөөтэй, ан гөрөө их хийдэг, бяр тэнхээ ихтэй байсан гэдэг. Удаах хүү нь Намбар бөгөөд 1932 онд улсын их баяр наадамд 7 давж заан цол авчээ. Дүү Лхагвын хамт Хамбын хүрээнд шавилан сууж, сүүлдээ хар болж, мал маллаж байгаад өөд болсон. Дүү Лхагваас биеэр том, өндөр нуруутай хүн байсан гэдэг. Улсын наадамд хоёр удаа барилдахдаа эхнийхэд нь шууд заан цол авч, хожим нас ахисан хойноо очиж нэг даваад унасан. Намбар зааны өргөсөн чулуунууд Идэр сумын Хавчигийн ам, Ямаат нуурын хоолой, Ар Цагдуултайд одоо ч байдаг.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…