1943 оны хавар Испанийн эрэг хавиар загасчилж явсан хэдэн загасчид гартаа гавласан цүнх бүхий, Английн усан цэргийн офицерийн хувцастай цогцсыг олж зохих газарт нь мэдэгджээ. Тэрхүү офицерийн биеэс олдсон бичиг баримт нь тухайн цогцсыг Английн цэргийн офицер Вильям Мартин гэдгийг баталж байсан ба түүний хайрт бүсгүй болох Пэмийн бичсэн сэтгэл хөдлөм хэдэн захиа, Пэмийн бололтой усны хувцастай зураг, хуримын бөгж худалдаж авсан баримт зэрэг зүйлс халааснаас нь олдсон байна.
Англичууд ч энэ тухай мэдээ ирэнгүүт Испанид дипломат болон элдэв аргаар тэр оффицерийн цогцос болон бусад хэрэгсэл бичиг баримтыг яаралтай буцаан өгөхийг дахин дахин сануулж эхэлсэн бол харин Испанид байрлах Германы тагнуулын алба ч зүгээр байсангүй ...
Чухам ингэж Дэлхийн 2-р дайны цаашдын өрнөлд ихээхэн хэмжээгээр нөлөөлсөн нэгэн том ажиллагааны хамгийн идэвхтэй, эгзэгтэй үе эхэлсэн байна. Энэ бол “махан таташ” буюу “mincemeat” нэртэй Германы цэргийн удирдагчдыг төөрөлдүүлэх зорилго бүхий ажиллагаа байлаа.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү