Нийтлэлч Чалчаа саарал
Бүгд найрамдах Хятад Ард Улс гэдэг тусгаар улс бий болоод хэдхэн жилийн нүүр үзэж, социализм хэмээх шинэ замналаар замнаж ихээхэн амжилтад хүрч байсан 1950-аад оны дундуур Мао дарга бүр ч их амжилтад хүрч, хуучирч хоцрогдсон газар тариалан, хөдөө аж ахуйн орон биш хүнд үйлдвэр бүхий үйлдвэржсэн хүчирхэг улс байгуулах тухай ярьж эхэллээ. Түүнд ингэж хэлж ярих үндэс байсан бөгөөд ЗХУ хэдхэн жилийн дотор ямар их амжилтад хүрсэн, 2-р дайны дараа маш богино хугацаанд улс орноо дахин үнс нурам дундаас босгож чадсан, Хятад улс 5 жилийн дотор гангийн үйлдвэрлэлээ 5 дахин нэмэгдүүлж чадсан, 1952-1957 онуудад Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт жилд 12% байсан гэх мэт олон зүйлс түүнийг зоригжуулж байлаа. Ажилчин анги, хөдөө нутгаас бөөнөөр ирэх хуучин тариачид дунд Мао маш их нэр хүндтэй байсан бөгөөд тэд ч илүү их хөдөлмөр, илүү их амжилтад зүтгэхийг шаардаж байв.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү