paid-only post 10 минут унших

"Сталинд хэлээч, биднийг энд нүүр нүдгүй балбаж байна"

"Сталинд хэлээч, биднийг энд нүүр нүдгүй балбаж байна"

76 жилийн өмнө Москвад генерал Григорий Кулик, Василий Гордов нарыг цаазлав


Хотууд алдсан, хулгай хийсэн, тэнэглэсэн ч уучлагдаж явсан маршал Кулик. Гэвч ганц алдаа түүний амийг авчээ

1950 оны 8-р сарын 24-нд, яг 76 жилийн өмнө Москвад Зөвлөлтийн хоёр генерал Григорий Кулик, Василий Гордов нарын цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. Улаан армид нэгэн цагт өндөр албан тушаал хашиж асан нэр хүндтэй цэргийн удирдагчид архины ширээнд Сталин болон Зөвлөлт дэглэмийг элдвээр хэлж хараасныхаа төлөө ийм шийтгэл оногджээ. Хундаганы ардах тэдний яриаг нууц албаныхан нэгд нэгэнгүй бичиж авсан гэдэг. Генералуудаас ЗХУ-ын удирдагчдын эсрэг террорист халдлага хийхээр завдаж байсан гэх мэдүүлгийг албадан гаргуулсан бөгөөд шүүх хурал дээр хоёулаа тэрхүү мэдүүлгээсээ татгалзаж, хүчээр зодож тамлуулан ийм мэдүүлэг өгсөн гэдгээ хэлсэн ч шүүх үүнийг үл тоомсорлов. Үүнээс өмнө Кулик хамгийн хүнд нөхцөл байдлаас дахин дахин мултарч чадаж байсан ч энэ удаад Сталин "Иргэний дайны үеийн найз"-аа өмөөрсөнгүй.


Дайны дараах нэгэн үдэш фронтын хоёр генерал Василий Гордов, Григорий Кулик нар «Москва» зочид буудлын өрөөнд «цайны шил»-ний ард цугларчээ. Тэр үед Кулик Ижил мөрний цэргийн тойргийн командлагчийн албан тушаал хашиж байсан ба Куйбышевээс нийслэл хотод зөвлөгөөнд оролцохоор ирээд байв.

Нийслэлийн өнгө үзэмжийг сонирхон цэргийн удирдагчид архи ууж, хачир идэж байв. Өнгөрсөн өдрүүдээ дурсаж, өөрсдийн цэргийн ажиллагаануудаа задлан шинжлэв. Хундага өргөх тутам дуу хоолой нь чангарч, ширээн дээр тамхины утаа бүрхэж, цэргийн хэргээс улс төр рүү аажмаар шилжив.

Армийг ч, тусгай албадыг ч гэнэт дэвшсэн арын хаалганыхан удирдаж байна, харин туршлагатай генералуудыг зохисгүйгээр хойш түлхэж байна хэмээн санаа алдацгаана. Ялангуяа Берия, Булганин хоёрыг энд онцлон нэрлэж байсан ч ярианы гол сэдэв удалгүй Куликийн Иргэний дайны үеийн нөхөр Сталин руу шилжсэн аж.

Найрлагчид зочид буудлын ханан дунд хэлсэн үг бүр нь Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалахын ажилтнуудын хальсанд бичигдэж байгааг гадарласангүй.

«Москва» зочид буудал ба Охотный Ряд гудамжны үзэмж, 1950 он
Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү