paid-only post 5 минут унших

Маршал цол ба дэлхийн маршалуудын түүх

“Маршал” гэдэг үг эртний герман хэлний “marascaih” (“marah”- адуу, “scalc”-зарц) “агтчин” гэсэн үгээс гаралтай аж. Агтчины зиндаа яваандаа дээшилж, өөрөөр хэлбэл эзэн хааны адуун сүргийг хариуцсан хүнийг ийн нэрлэх болсон байна. Францын хаан I Генрих 1060 онд ахлах агтчин цол бий болгожээ. Түүний туслахуудаар маршалууд ажиллах болж. Гэтэл 1191 оноос ахлах адуучин цолтон маань Францын армийн ерөнхийлөгч болж суга дэвшсэн тул маршалуудын үүрэг ч өндөрсөөд армийн анги, нэгтгэл командлах болжээ.

Тэгж байснаа 1627 онд Францын армийн командлагч герцог де Ле дигьерийг нас барсны дараа IX Людовик хаан маршал цолны зориулалтыг өөрчилж цэргийн дээд хэргэм болгосон байна. Чухам энэ үеэс цэрэг дайны ажиллагааг маршалууд удирдах болсон аж.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү