paid-only post 3 минут унших

Молотов: Энэ дээгүүр нисч байгаа нь тэгээд хаанахын онгоц болж байна?

Сталины баруун гар, СССР-ийн Ерөнхий сайд явсан Молотов гэх энэ хүн 1957 онд "Намын эсрэг бүлэгт" орж буруутаад Улаанбаатарт Элчин сайдаар цөлөгдсөн гэх тодотголтой.

Молотов: Энэ дээгүүр нисч байгаа нь тэгээд хаанахын онгоц болж байна?

Сталины баруун гар, СССР-ийн Ерөнхий сайд явсан Молотов гэх энэ хүн 1957 онд “Намын эсрэг бүлэгт” орж буруутаад Улаанбаатарт Элчин сайдаар цөлөгдсөн гэх тодотголтой.  Зөвлөлт, Оросын түүхнээ Ерөнхий сайд асан улстөрчөө Элчин сайдаар томилон илгээсэн хоёр тохиолдлын нэг. Молотов 1890 оны 3 сарын 9-нд Хаант Орос Улсын Норинскт төржээ. Түүний жинхэнэ нэр нь Вячеслав Михайлович Скрябин бөгөөд хөгжмийн зохиолч Александр Скрябин түүний авга ах болно. 1906 онд Оросын Ажилчны Социал Демократ Намд элсчээ. 1909 онд Казань хотын технологийн сургуульд суралцаж байхдаа хувьсгалт хөдөлгөөнд оролцож эхлэн, түүнээсээ болж Сибирьт цөлөгдөж байв. 1911 онд ялын хугацаагаа дуусгаад Петербургийн технологийн их сургуульд элсэн орсон боловч дахин Эрхүү мужид цөлөгдсөн байна. 1915 онд тэндээсээ оргож, Петроградад нуугдан аж төрж байгаад 1917 оны хоёр хувьсгал болох Хоёрдугаар сарын хувьсгал ба Октябрийн хувьсгалд оролцсон юм.

Сталин, Ворошилов нарын дунд

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…