paid-only post 15 минут унших

Монголчууд цэргийн урлагийг ингэж гайхамшигтай эзэмшжээ

Бие бүрэлдэхүүнийг татах бүрдүүлэх нь

Чингисийн цэрэгт 1205-1209 оноос Тангуд, 1210 оноос Онгууд, 1211 оноос Кидан, Уйгур, Харлуг, 1214 оноос хойш хятадаас орсон зүрчидүүд Монголын цэрэгт байлдах болсноор олон үндэстний арми бүрдэж эхлэв. 15-60 насны эрчүүдийг татах ба зарлиг ирсэн үед бэлэн байх хөнгөн морьт цэрэг байв. Харин шадар жишигтэн цэрэгт түмт, мянгат, зуутын даргын хөвгүүд, бие чийрэг, ухаан цэлмэг энгийн ард ч байдаг байв. Мянганы ноёдын хөвгүүд 10 нөхөр, нэг дүү, зуутын 5 нөхөр, нэг дүү, аравт ба сул иргэнийх 3 нөхөр нэг дүүтэйгээ унаатайгаа ирж хэрэглэх юмаа харъяалах мянганаас гаргуулна. Чингис 8000 торгууд, 2000 хорчин нийт 1 түмэн хишигттэй байв. Дунджаар өрх бүр 1-2 цэрэг гаргахад нийт хүн амын 11% буюу 11 түм морьт цэргийн чадвартаа ерөнхийдөө гадагш аян дайн хийх болсноос хойш

  Дагаар орсон улсуудын цэрэг /Сүн 83,600 цэрэг/

Олзны цэрэг /тэргүүн эгнээнд гаргах, инженерийн цэргийн үүрэг гүйцэтгэх, бэхлэлт сайтай хотудыг довтлох/Тэд эрх чөлөөгөө энэ маягаар олж авдаг байв. Монгол жанждын ур чадвар, өршөөл энэрэл нь эзлэгдсэн орноос цэргүүд сайн дураараа ирэх нөхцөл болж байв. Эзлэгдсэн орны хүн амд цэргийн алба ногдуулна.Ж нь’ Хубилайн армийн 2/3 нь орос, кавказ, иран байв. Мөн Батын 60 түм цэргийн 15 нь Монгол, бусад нь христосчууд байсан гэдэг. Ингэхдээ ерөнхий жанжин нь Монгол доод тушаалынхан нь тэр үндэстний хүн байж. Тэд Монголын хөнгөн морьт цэрэгтэй ижил хувцаслаж, орос маягийн дээл, үслэг арьсан гутал, дорно зүгийн үстэй малгай өмсөнө. Вассал орон цэрэг гарган жигүүр болох ёстой.Ж нь’ Солонгос, Японы эсрэг дайнд , Армян, Гүржүүд, Палестины эсрэг дайнд оролцож байв. Баян айлын ганц бол өөрийн өмнөөс өрөөлийг хөлсөлж болох зарчим Юанд үйлчилж байв. Ялтныг суллан цэрэг болгож байв./Японы эсрэг дайн г.м/

Эдгээр аргаар Монголын эзэнт гүрэн цэргээ нөхөж байсан ба аюулгүй байдлын үүднээс байнгын болон дайчилгааны цэргийн тоог нууцалж байв.

Зэвсэглэл

Дундад зууны Монголын хүнд морьт цэрэг нь 2-3 хум тус бүр 30 сумтай 2-3 саадаг., махир сэлэм, дайсныг жадлах, дэгээдэх сэрвээт жадаар зэвсэглэж мод, шир, төмөр, халх бамбайн арьс, мяндас, ширмэл, гархин хөө хуяг, ялтас- ширэН дуулгатай байжээ. Хөнгөн морьт цэрэг нь урт хөнгөн жад, хурц ясан ба төмөр зэвтэй нум сум хэрэглэж, цэрэг бүр ташуур ,бугуйл ганзагалж, хэт хутга,хуурай, шөвөг,билүү, зүү утас биедээ авч явдаг байжээ. Нумын урт нь 120 см , 30-60 кг татах хүчтэй, 180-270 м-н тусгалтай байсан нь Европуудынхаас даруй хоёр дахин тлүү аж. Сумны зэвний өргөн нь 3-5 см,урт нь 14-15 см байжээ. Сумны үзүүрт могойн хор түрхэх ба 20-30 алхамд хуягийг нэвт харвана, алдах нь үгүй.

 Махир сэлэм нь нэг метр урт, 3- 3,5см өргөн агаад хөнгөн, хүч шаардалгүйгээр үзүүр хүртэл зүсдэг байна. Жад нь 2-3 м урт, маш хатуу хулсаар хийгддэг бөгөөд улаан зос түрхэж дайсандаа сэтгэл зүйн цохилт өгдөг байсан гэнэ. Тэр үед өрнө дахин ийм зэвсэг байсангүй. Дуулга нь эхэн үедээ арьсан, дараа нь төмөрлөсөн эцэст нь дан төмрөөр хийгдэх болжээ. Төмөр бамбайн зэрэгцээ, арьсаар бүрсэн модон бамбай нь 30 см голчтой бөмбөгөр хэлбэртэй, уян хатан, бөх бат модны мөчрөөр сүлжиж олон өнгийн утсаар хээлэн хийж, голд нь толь суулгасан байна. Мөн 96 см өргөн, 140 см ч өндөр бамбай ч хэрэглэнэ. Дээлээ хатуу шир, төмөр ялтсаар хуяглан байлдаанд өмсөнө. Олон төрлийн хуяг давхарлаж өмсдөг нь чийрэг, бяртайг нь гэрчилнэ. Гутлаа бас хуяглана. өвөл нь үстэй дээл,дах дэхтий өмсөнө. Зун нь цув өмсөж, даавуун буюу арьсан майханд амьдарна. Ус гатлахдаа арьсан тулманд зэвсэг хэрэглэлээ хийж, биедээ аван морины сүүлнээс зүүгдэж эсвэл завиар гатална. Монгол цэрэг унаа, хөсөг, байлдааны үүрэгтэй 3-4 хөтөлгөө морьтой байх ба мориндоо төмөр, модон тах хийнэ. Тэмээний тавгийг сарлагийн ширээр баглана. Эмээл ,дөрөөг нүүдэлчид санаачилсан бөгөөд морины зөв талын дөрөө богино байх нь сэлэмдэхэд, харвахад тохиромжтой. Энэ үед ихэнх газар эмээл хэрэглэдэггүй байж. Мориныхоо хуягийг хатуу, зөөлөн арьс шир, эсгий, төмөр гархиар хийнэ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү