Шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Хүннүжин Ж.Батсуурь агсны хэвлэлд өгсөн ярилцлагын хэсгээс онцлон хүргэж байна.
- Монгол Улс хүн төрөлхтний удмын сан, соёлшин нийгэмших амьдрал үүссэн өлгий гэдэг утгаараа Африк тивийн дараа орох гайхамшигтай өлгий нутаг гэдгийг манай генетикчид тогтоосон. Үүгээр юуг хэлээд байна гэвэл, сармагчин хүн болсон үйл явц 5.5 сая жилийн тэртээгээс эхэлсэн байдаг.
Хүн биологийн, нийгмийн гэсэн хоёр түүхтэй. 5.5 сая жилээс 1.3 сая жилийн хооронд бидний өвөг байсан, мөхөж устсан эртний дээд сармагчин Африк тивд амьдарч байж л дээ. Явсаар байгаад хүн болж хувирсан байдаг. Нэг ёсондоо 4.1 сая жилийн турш сармагчин хүн төрхтэй болж хувирах процесс явагдсан байгаа юм. 1.4 сая жилийн тэртээгээс амьдралын төлөө тэмцэлд байгалийн бэлэн мод, чулууг ашиглах, дараа нь засварлах, бүтээх зэрэг соёлшин нийгэмших амьдрал руу орж эхэлсэн байна. Тэр цагаас хүний соёлшин нийгэмших амьдралын түүх эхэлсэн байх нь ээ дээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү