paid-only post 6 минут унших

Монголын нутагт онгоцтойгоо унасан Линь Бяо

1907 онд Хубэй мужийн нэгэн жижиг тосгонд төрсөн хүүд Юи Жун гэсэн нэр өгсөн нь яваандаа Хятадын төрийн томоохон зүтгэлтэн болох Линь Бяо байжээ.

Монголын нутагт онгоцтойгоо унасан Линь Бяо

1907 онд Хубэй мужийн нэгэн жижиг тосгонд төрсөн хүүд Юи Жун гэсэн нэр өгсөн нь яваандаа Хятадын төрийн томоохон зүтгэлтэн болох Линь Бяо байжээ. 10 нас хүрч байх үед эцэг нь хоосорч дампуурснаар хүү гэрээ орхисон ч сургуулиа хаясангүй.  18 настайдаа Хятадын Коммунист намын гишүүн болсон энэ эр 1925 онд Гоминданы цэргийн сургуульд орж, энд Линь Бяо хэмээх нэрийг авсан байна. Нэрний утга нь “бар шиг муур”.

Линь Бяо маш богино хугацаанд цэргийн дарга болж Гоминданы армийн салаан захирагчаас хошууч болтол дэвшин томорч байх үед Чан Кайши коммунистуудтай муудалцаж эхэлжээ. Линь ч тэр даруй Гоминданыг орхин коммунист бослого зохион байгуулах, зарим мужид улаан арми байгуулах ажилд идэвхтэй оролцож явснаар коммунистуудад нэр нүүр олж, удалгүй Хятадын Коммунист түр засгийн газрын нэг томоохон албан тушаалтан болж амжжээ.

Урт хугацаагаар үргэлжилсэн иргэний дайны үед цөөнгүй удаа тулалдаанд оролцож явсаар Японтой хийсэн дайны үеэр хүнд шархдаж ЗХУ-д ирж эмчлүүлсэн ба эдгэж гарсны дараа буцалгүй үлдэж Комментернд хэсэг хугацаанд бас нэг албан тушаал хашиж байв. Энэ явдлын дараа Линь Бяог хулчгар амьтан гэх яриа гарч эхэлсэн байна.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…