Энэ түүхийг өгүүлэхийн өмнө Үндэсний хоккейн лигийн зарим нэг дүрэм журмын тухай ганц нэг юм тайлбарлах хэрэгтэй болов уу.
Үндэсний (Хойд Америкийн гэх нь ч бий) хоккейн лиг буюу NHL нь нэг тоглолтод 2 хаалгачтай байх ба энэ хоёр хаалгач гэмтэж, тоглож чадахгүй болсон тохиолдолд тухайн тоглолт болж байгаа хотоос “яаралтай тусламжийн хаалгач” авч болох тухай заалт бий. Хоккейн хамгийн хүчирхэг лигийн баг нөөц хаалгачгүй байна гэж байхгүй учир иймэрхүү яаралтай тусламжийн нөхдүүдийн хэрэг үндсэндээ байхгүй. Бүр болохоо байлаа гэхэд өөрийн фарм клубын (доод шатны лигийн баг) хаалгачийг дуудаад л болоо. Нэгэнт ийм хойно бараг дуртай болгон нь өөрийнхөө нэрийг хаалгачаар бүртгүүлэх ба тэртээ тэргүй тоглохгүй юм чинь ядаж нэр усаа NHL-ийн бүртгэлд оруулах л гэж дүрсгүйтнэ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү