Гитлер болон түүний генералууд нь ЗХУ-ын нийслэл Москва хотыг эзэлж аваад ялалтын сүрт жагсаал хийхээр төлөвлөж байсан үе бол 1941 он. Энэ баярыг хэрхэн яаж тэмдэглэх төлөвлөгөөг баталж, тусгай зоос гаргах зэрэг олон ажил хийсэн боловч бүтэлгүйтэн 1944 онд л арай өөр байдлаар “сүрт жагсаалаа” хийсэн түүхтэй.
1944 онд болсон Белоруссын ажиллагааны үеэр Германы “төв” бүлэглэл Зөвлөлтийн армид бут цохиулан, 400 000 цэрэг офицероо алдаж, олзлуулсан бөгөөд тэдний дотор 21 генерал байсан нь уг бүлэглэлийн нийт удирдах бүрэлдэхүүний бараг тал нь байв. Германы хувьд энэхүү аймшигт ялагдал нь үнэндээ алдарт Сталинградын тулалдаанаас ч илүү хохирол үзсэн, нийт дэлхийн 2-р дайнд хүлээсэн хамгийн том сүйрэл байсан юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү