paid-only post 6 минут унших

Муамар Каддафи

Муамар Каддафигийн алуулсан 2011 он, түүнээс өмнөх нэг, хоёр жилүүдэд Ливийн удирдагчийн хийсэн аймшигт гэмт хэргүүдийн тухай дэлхий даяар цацагдаж байсан бөгөөд урьд өмнө ярьдаг бичдэг байсан…

Муамар Каддафи

Муамар Каддафигийн алуулсан 2011 он, түүнээс өмнөх нэг, хоёр жилүүдэд Ливийн удирдагчийн хийсэн аймшигт гэмт хэргүүдийн тухай дэлхий даяар цацагдаж байсан бөгөөд урьд өмнө ярьдаг бичдэг байсан хэргүүд дээр нь нэмэгдэж бүр ахуйн шинжтэй олон гэмт хэргүүдийн тухай ярьсан , дурссан, зовсон, ядарсан, доромжлуулсан хүмүүс болох гэрчүүд ч их гарч ирж. Сургуулийн охиныг цэцэг өгөхөд нь тачаал нь хөдөлсөн хурандаа маргааш нь хулгайлж ордондоо авчраад... олон сайхан хүүхнүүдийг ийм замаар цуглуулж зугаагаа гаргадаг... гэх мэт. Дээр нь гэмгүй номхон ардыг цаазалдаг, яргалдаг гээд явбал овоо олон юм олж болно. Мань эр зүгээр байгаагүй байж магадгүй л дээ. Гэхдээ ийм цуу гэмээр, эзэнгүй, хачин гэмт хэргүүдийн тухай яриа нь цэвэр суртал ухуулгын гэмээр санагдана. Мэдээж муухай царайтай энэ эр нь дараа нь түүнийг алуулсан Европ, Америкийн зарим удирдагч нартай адил  энхийн цагаан тагтаа байгаагүй л байж таараа. Харин түүний хийсэн гэмт хэрэг хэмээн алдаршсан хоёр ноцтой хэрэг байдаг бөгөөд чухам эдгээр хэргийн тухай яриа Каддафийг террорист, барууны орнуудын дайсан (хэсэг хугацаанд бүр салшгүй анд нөхөр болсон үе бий) болгосон байдаг билээ.

Энэ хоёр хэргийн тухайд.

1986 оны 4-рсарын 5 нд Берлиний La Belle хэмээх дискотек клубт бөмбөг дэлбэлж 3 хүн алсан явдал. Америкийн цэргүүд их ордог газар байсан бөгөөд алагдсан хүмүүсийн 2 нь Америкийн цэрэг, нэг нь турк гаралтай зөөгч. Энэ хэргээр алдаршсан Германы прокурор Детлив Мехлис нь  Мусхад Этера гээч гэрчийн мэдүүлгээр Ливийн нэгэн дипломатч, түүний гар хөл болох Мохаммед Амаир гээчийг гэмт хэрэгтнүүд болохыг тогтоожээ. Олон жилийн дараа Германы ZDF телевиз энэ хэргийг хөөж судалсаар гэрч Мусхад Этер нь АНУ-ын ТТГ-тай холбоотой ажилладаг байсан хүн,харин бөмбөг тавьсан Мохаммед Амаири нь Моссад-тай (Израйлын тусгай алба)холбоотой хүн байсан гэсэн мэдээлэл олж байж.  Өөрөөр хэлбэл Каддафи буруутай гэсэн, яг таг болсон гэх баталгаанууд нь ихээхэн сулхан зүйлүүд байдаг байна.

Энэ хэргийн хариу арга хэмжээг Америкчууд авсан бөгөөд Каддафийн ордонг бөмбөгдөж охиныг нь болон өөр бусад 50 гаран хүн алагдсан билээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…