Нийтлэлч Чалчаа саарал
Аливаа нэг хараал ерөөлийн хүч чадлын тухай та заавал сонссон байж таарна. Монгол төдийгүй дэлхий дахинаараа л иймэрхүү ид шид далдын хүчний тухай их ярьдаг бөгөөд эдгээрээс хамгийн их дэлгэрсэн нь эртний Египетийн хаадын муми буюу занданшуулсан цогцсыг гаргасан хүмүүс хараалд өртөж үхсэн тухай түүх болов уу. Ингээд Тутанхамоны муми болон түүний хараалын тухай.
Муми олсон нь
Алдарт археологич Ховард Картер нь 16 жилийн турш Египетийн хаадын хөндийд малтлага хийж ямар нэг гайхамшигт олдвор илрүүлнэ гэж зүтгэж байсан хүн. Гэхдээ 1922 он хүртэл бараг юу ч олсонгүй. Ивээн тэтгэгч гүн Карнаровон ч энэ хүнд итгэхээ байж санхүүжилтээ зогсоохоор шийдэж байсан яг тэр цаг үед археологич маань газрын гүн рүү орсон нэгэн шат илрүүлжээ. Өч төчнөөн хаадын муми олж байсан энэ нутагт, урьд өмнө илрүүлээгүй шат олно гэдэг түүний хувьд тэнгэрийн умдаг атгасан шиг л юм болсон ба гүн Карнаровон ч дахин санхүүжилт өгснөөр шат олсон хэсгийг гүнзгийрүүлэн ухаж эхэлсэн байна.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү