Нийтлэлч Чалчаа саарал
1944 оны 3-р сарын 23-24 нд шилжих шөнө. Их Британийн нисэх хүчний 115-р эскадрилийн Avro Lancaster бөмбөгдөгч онгоц Берлин хотыг бөмбөгдөөд буцан нисэж явлаа. Хүнд бөмбөгдөлтийг эсэн мэнд хийсэндээ жаахан тайвширсан онгоцны даргаа чиглэлээсээ хазайж аажмаар бүлгээсээ тасарч байгаагаа анзаарсангүй. Нэг л мэдэхэд энэ онгоц ганцаараа болчихсон, тэртээ холоос Германы хоёр сөнөөгч онгоц дайрахаар бэлджэ байгааг багийнхан харжээ. Ганцаараа яваа бөмбөгдөгч онгоц гэдэг бол сөнөөгч онгоцонд ёстой сайхан бай гэдэг нь ойлгомжтой ба Германы сөнөөгч давхин ирж хэд хэдэн дайралт хийсний дараа Avro Lancaster шатаж эхэлсэн байна. Онгоцны сүүл хэсэгт байрлах бууч Николас Алкмейд нь өөрийн хэр чадлаараа дайсныг онгоцны дайралтыг хаан буудаж байх үедээ гэнэт өөрөө шатаж байгаагаа мэджээ. Шүхэрт нь гал авалцаж, гар, нүүр зэрэг хамгаалалтгүй хэсэг нь түлэгдэж эхэлсэн ба өндрийн хүчилтөрөгчийн баг нь халуунд түлэгдэн нүүрний арьсанд наалдаж, хайлж эхэллээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү