Дэлхийн 2-р дайны гал дүрэлзэж эхэлсэн 1939 оны 9-р сард Их Британийн доминионы бүрэлдэхүүнд багтах Канадын засгийн газар Гитлерийн Германд дайн зарлаж ганц нэг тагнуулч онгоц бүхий цэргийн анги, хэсгийг Англи руу явуулснаас өөрөөр юм хийж гавьсангүй. Хэдийгээр дайн зарласан боловч бодит байдал дээрээ юу ч өөрчлөгдсөнгүй, юу ч хийсэнгүй. Бүр 1940 оны дунд хүртэл бүх нийтийн цэрэг татлага ч явагдсангүй.
Англи Францын цэргүүд асар их хохирол хүлээж дайнд ялагдаж эхлэх үед Канадын эрх баригчид байдал цаашид хуучнаараа үргэлжилж болохгүй нь гэдгийг ойлголоо. Бүх нийтийн цэрэг татлага явуулж бусад арга хэмжээ авч эхэлсэн ч “тэртээ хол, хаа ч юм болж байгаа” дайныг канадчууд ер тоосонгүй. Тэрхүү цэрэг татлага нь ч дэндүү гэмээр зөөлөн эд байв. Цэрэг татлагад хамрагдсан хүн өөрийн хуучин ажиллаж байсан газар нь батлан хамгаалах салбарт ямар нэг хамаатай бол хуучин ажил дээрээ цэрэг хүний хувиар хуучин ажлаа хийнэ... усан цэрэг хүн хүртэл дайнд оролцох эсвэл Канадын эргийн хамгаалалтад алба хаах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй байв... гэх мэт.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү