Адольф Гитлер яагаад өөрийгөө болон Ева Брауныг үхсэний дараа цогцсыг минь заавал шатаагаарай гэж тушаасны учрыг та мэдэх үү? Тэгвэл Гитлер нь Бенито Муссолини болон Клара Петачи нарын хувь заяаг давтахаас айсан юм гэнэ. Бенито Муссолини гээч нөхрийн тухай элдэв юм яриад хэрэггүй, хүн болгон л мэдэх ба цагтаа ард түмнийхээ шүтээн болж, элдэв уриа лоозонгоо ярьж хашхирч байх үедээ хэрхэн ханхалзаж, өвчигнөж байсан бичлэгийг үзээгүй хүн гэж байхгүй биз ээ. Харин түүний үхлийн талаар тэр болгон хүн мэдэхгүй болов уу.
Дэлхийн 2-р дайнд ЗХУ, АНУ, Их британи зэрэг холбоотон улсууд ялах нь тодорхой болж Германы, Италийн үй олон цэргүүд тэдэнд бөөн бөөнөөрөө бууж өгч байсан цаг. Бенито Муссолини ч энэ бүхнийг сайн ойлгож амьд гарах сүүлчийн боломж болох Швейцар улс руу зугтан гарах гэж зүтгэж байлаа.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү