1976 оны 8-р сарын 21 нд АНУ-ын ерөнхийлөгч Фордын тушаалаар “Paul Bunyan” хэмээх ажиллагааг хоёр Солонгосыг заагласан 38-р параллелийн цэрэггүй бүст эхлүүллээ. Энэ ажиллагаанд АНУ-ын Армийн инженерийн анги нэгтгэлийн хэсэг албан хаагч, тэднийг хамгаалсан өмнөд Солонгосын тусгай ангийн 64 байлдагч офицер оролцож эхэлсэн бол Хойд Солонгосын хилийн харуулын байрыг, анги нэгтгэлийг устгах артиллерийн батарей байлдааны бэлэн байдалд орж тэдний дээгүүр бүрэн зэвсгэлсэн хэзээ ч гал нээхэд бэлэн 27 ширхэг байлдааны нисдэг тэрэг эргэлдэж байв. Энэ газраас холгүй агаарт стратегийн бөмбөгдөгч В-52 нь хэд хэдэн сөнөөгч онгоцоор хамгаалуулан нисэж байсан төдийгүй уг үйл явдал болж байгаа газарт цөмийн онгоц тээгч Мидуэй ойртон ирсэн байлаа. Аймшигтай дайн тулаан дахин эхлэх гэж байгаа биз? Юу болсон хэрэг вэ?
Нэгэн модноос болсон мөргөлдөөн
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү