Гитлерийн Герман нь ЗХУ–руу довтлон орсон дайны эхний саруудад гайхамшигтай амжилтад хүрч эсрэг талынхаа бүхэл бүтэн армиудыг бүслэн тогоонд хийж, саяар тоологдох цэргүүдийг олзлон баривчилж байсан билээ. Энэхүү тогооны нэг болох Смоленскийн ойролцоо Зөвлөлтийн цэргийн нэгэн том бүлэглэлийг бүсэлж, буулган авсан Германчууд нь тэрхүү дайснуудаасаа зарим нэгийг нь ялган авч байсан нь ихээхэн алсын бодолтой байв.
CC-ийнхэн нь ази гаралтай анги нэгтгэлийг олж тогтоон бөөнөөр нь хөөж туусаар 9-р сарын сүүлээр Нидерландын Амерсфорт хэмээх хорих лагерийн ойролцоо авчирчээ. Тэрхүү олзлогсод нь ядарч сульдсан 101 хүн. Ихэнх нь узбек болох энэ хүмүүсийг хотын гудамжаар тууж явах үед нутгийн ардууд өрөвдөж, хоол хүнс, ус өгөх гэж оролдох ч Герман цэргүүд тэднийг халгаасангүй.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү