paid-only post 11 минут унших

Нисгэгчгүй агаарын тулалдааны онгоц

Нисгэгчгүй агаарын тулалдааны онгоц, заримдаа нисгэгчгүй тулалдааны онгоц хэмээн нэрлэгддэг онгоц нь залуурт пуужин, танк эсэргүүцэгч пуужин, бөмбөг зэрэг агаарын тулалдааны зэр зэвсгүүдийг…

Нисгэгчгүй агаарын тулалдааны онгоц

Нисгэгчгүй агаарын тулалдааны онгоц, заримдаа нисгэгчгүй тулалдааны онгоц хэмээн нэрлэгддэг онгоц нь залуурт пуужин, танк эсэргүүцэгч пуужин, бөмбөг зэрэг агаарын тулалдааны зэр зэвсгүүдийг зөөвөрлөдөг нисгэгчгүй онгоцыг хэлдэг ба агаараас цохилт өгөхөд ашиглагддаг юм. Нисгэгчгүй тулалдааны онгоцыг хүмүүс өөр өөр түвшинд удирдана. Диспетчер тухайн онгоцыг алс хол байгаа сүлжээнд холбогдсон компьютерээс удирдан ажиллуулдаг учир нисгэгч шаардлагагүй бөгөөд энэ нь онгоцыг ердийн нисгэгчтэй онгоцоос илүү хөнгөн бөгөөд илүү жижиг хэмжээтэй үйлдвэрлэх нөхцлийг бий болгодог. Орчин үед дэлхийн олон орон дотооддоо нислэг үйлддэг нисгэгчгүй агаарын тулалдааны онгоцуудыг ашиглаж байгаа ба үүнээс ч илүү олон тооны улс орнууд зэвсэглэсэн, нисгэгчгүй агаарын тулалдааны онгоцуудыг импортлон оруулж ирэх юмуу дотооддоо өөрсдөө хөгжүүлэх болжээ.

Түүх

Нисгэгчгүй агаарын тулалдааны онгоц хийх талаарх эрэл хайгуулыг радио төхөөрөмж зохион бүтээсэн Лий Де Форест болон телевизийн инженер У.А.Санабриа нар анх хийсэн байдаг. Тэд “Түгээмэл механик” сэтгүүлийн 1940 оны нэгэн дугаар дээр өөрсдийн санаагаа анх удаагаа танилцуулав. Тэгвэл орчин үеийн цэргийн нисгэгчгүй агаарын тулалдааны онгоц нь цөмийн физикч, “Лоренс Ливерморе” Үндэсний Лабораторийн захирал асан Жонн Стуарт Фостер Жрийн гоц санааны ачаар бодит амьдрал дээр биеллээ олсон байдаг билээ. Нисэх онгоцны загвар зохион бүтээх хоббитой Фостер 1971 онд энэ хоббигоо ашиглан зэр зэвсэг бүтээх боломжийг олж харсан байдаг. 1973 онд Хамгаалалтын Гүнзгийрүүлсэн Судалгааны Төслийн Агентлаг (ХГСТА) Prairie, Calera хэмээх туршилтын хоёр загварыг хийхдээ Фостерын гаргасан төлөвлөгөөг үндэс сууриа болгожээ. Тухайн үед зүлэг тэгшлэгчийн хөдөлгүүрийг бага зэрэг өөрчлөн тус загваруудыг ажиллуулж байсан ба ойролцоогоор 13 кг ачааг тээвэрлэн 2 цагийн турш агаарт байж чаддаг байсан юм. 1973 онд Ём Киппүрийн дайнд Израйль улс Египетийн онгоц эсэргүүцэгч пуужингийн бүхэл бүтэн зэвсгийн агуулахыг галлахдаа АНУ-ын “Райан Файрбий” нисгэгчгүй тулалдааны онгоцыг ашиглав. Энэхүү даалгаврыг биелүүлэх явцад Израйлын талаас нэг ч нисгэгч шархдаагүй бөгөөд нисгэгчид удалгүй муудаж доройтсон Египетийн хамгаалалт руу дайран орсон байдаг. 1970-1980-аад оны сүүлчээр Израйл одоо ч хэрэглэгдэж байгаа Scout, Pioneer хэмээх моторгүй нисэх онгоцыг хийж гаргасан байдаг билээ. Бодит цагийн ажиглалт хяналт, цахилгаан дайн, дайснаа хууран мэхлэх зорилгоор нисгэгчгүй тулалдааны онгоцыг анхлан хэрэглэсэн улс бол Израйл юм. Тэдний нисгэгчгүй байлдааны онгоцноос илгээж байсан зураг, радарыг хууран мэхлэх ажиллагаа нь 1982 оны Ливаны Дайны эхэн үед болсон Тагнуулч Хүрэлзгэнэ Ажиллагааны үеэр Сирийн агаарын хамгаалалтыг бүрмөсөн саармагжуулахад Израйлын талд тусалсан байдаг. 1980-аад оны сүүлээр болсон Иран-Иракийн дайнд Иран улс зургаан ширхэг гар гранатомётоор зэвсэглэсэн нисгэгчгүй байлдааны онгоцоо хөөргөв. Израйлын гаргасан амжилтанд сэтгэл нь хөдөлсөн АНУ шалавхан гэгч нь хэд хэдэн нисгэгчгүй байлдааны онгоц олж авсан бөгөөд тэдний бүтээсэн Hunter, Pioneer системүүд нь Израйлын загваруудыг шууд хуулбарласан хэрэг болсон юм. 1991 оны 5-р сард АНУ-ын Тэнгисийн Цэргийн Удирдах газраас гаргасан тайланд “Цөлийн шуурганы үеэр дор хаяж нэг нисгэгчгүй байлдааны онгоц газардсаныхаа дараа агаарт байдаг байсан” гэж дурьджээ. Персийн булангийн дайн дууссаны дараа дэлхийн улс гүрнүүд нисгэгчгүй байлдааны онгоцуудыг дотооддоо үйлдвэрлэхэд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдгаас АНУ хамгийн анхны нисгэгчгүй байлдааны онгоцоо 2001 оны 10-р сарын 7-ны өдөр Кандахарт ил гаргасан юм. Сүүлийн жилүүдэд АНУ хилийн чанад дахь байнуудыг устгах, алан хядах ажиллагаатай тэмцэх зорилгодоо нисгэгчгүй байлдааны онгоцыг ашиглан цохилт үзүүлэх нь нэмэгдээд байгаа юм. 2014 оны 1-р сард гаргасан тооцоогоор 5 жилийн хугацаанд 2400 хүн АНУ-ын нисгэгчгүй байлдааны онгоцны дайралтанд өртөж амь насаа алдсан гэсэн тооцоо гарсан байдаг. Тэгвэл 2015 оны 6-р сар гэхэд энэ тоо 6000-ыг хол давжээ.

Ирээдүйн загварууд

BAE Taranis

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…