ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очирын "Ноён уулын дурсгал ба П.К.Козловын хувь заяа" өгүүллийг хүргэж байна.
1912 оны өвөл «Монголор» алтны уурхайн инженер А.Я.Баллод Ноён уулын Зурамтын аманд алтны судал хайх зорилгоор туршилтын цооног ухаж санамсаргүй эртний оршуулгын байгууламжинд нэвтэрснээр Ноён уулын дурсгалыг анх нээсэн түүхтэй. Тэрээр Монголын Хараа голын эхэнд орших үл мэдэгдэх ард түмний эртний булшууд илрүүлсэн тухай захиагаа Оросын Газар зүйн нийгэмлэгийн Дорнод Сибирийн салбарт олдворын жагсаалт, гар болон гэрэл зургийн хамт илгээж, удаа дараа захидлаар харьцсаны үр дүнд Ноён уулын олдворуудын талаарх мэдээлэл Оросын Газар зүйн нийгэмлэг, Шинжлэх ухааны академи, Москвагийн археологийн нийгэмлэг болон Өмнөд Сибирь, Төв Азийн бүс нутагт судалгаа явуулж байсан хэд хэдэн томоохон эрдэмтдийн сонорт хүрсэн байдаг. Харамсалтай нь эрдэмтдийн судалгааны чиглэл, санхүүгийн боломж, мэргэжлийн бус хүний баттай бус мэдээлэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан анхаарал хандуулж чадалгүй мартагдсан байна. 1920 онд А.Я.Баллодын илрүүлсэн ихэнх олдворуудыг Эрхүү хотын Орон нутаг судлах музейд шилжүүлжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү