Африк тивийн дунд орших асар их баялагтай Конго улс 1950-аад оны сүүл үеэс бужигнаж эхэллээ. Колонийн систем задран унаж, Бельгичүүд өөрсдийн” эзэмшил” нутгаа алдах нь тодорхой болох цагт энэ нутагт байх өөрийн олон иргэдээ эсэн мэнд гаргах, ашиг орлогоо улс дамжсан том компиануудар дамжуулан бага ч гэсэн авсан хэвээр байх зэрэг олон асуудлаа шийдэх гэж хичээн зүтгэж байсан, улс орон даяар хөл хөдөлгөөн, аюул осол , замбараа цадиг алдсан ер нь л их ” хөгжилтэй “ цаг үе байж. Шуудангийн ажилтан байсан Патрис Лумумба мэтийн нөхдийн байгуулсан үндсэрхэг үзэл бүхий хөдөлгөөн хэдхэн сарын дотор хамгийн нэр хүндтэй хөдөлгөөн болж улс орон даяар жагсаал цуглаан эсэргүүцэл замбараагаа алдлаа. Бельгичүүд Лумубмыг баривчилж аваад хорьсон боловч удалгүй суллан түүнтэй болон бусад улс төрийн хүчин гэсэн бүлгүүдтэй хэлэлцээ хийх гэж хэрэгтэй нэгийг нь худалдаж авч, болохгүй нэгийг нь айлгах замаар оролдож эхлэв.
Хэлэлцээг урьдчилан зохион байгуулж хэн хэзээ ямар үг хэлэх, шийдэхийг нарийн шийдэж тохирсон байсан бөгөөд “Бельгийн талын” хэмээгдэх ерөнхийлөгч Касавубы нь Бельгийн ард түмэн болон хаанд нь талархаж байгаагаа илэрхийлэх , “бас бус” зүйлийг зөвшөөрч байгаагаа хэлээд Конгын тусгаар тогтнолыг зарласан тунхагт гарын үсэг зурах ёстой байв. Гэтэл хэлэлцээрийн үеэр ерөнхий сайд “гудамжны” Патрис Лумумба ерөнхийлөгчийн үг хэлэхээс өмнүүр нь дайран орж “ард түмэнд колоничлогчдод баярлах ямар ч юм алга, харин ч үзэн ядаж байгаа, цаашдаа энэ улс ямар нэг ашигт малтмал нийлүүлэгч төдий тоглоомын улс төдий байхаа болино” хэмээн мэдэгдлээ.

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү