Нийтлэлч Чалчаа саарал
Урьд өмнийн цагт хүссэнээрээ инээдэг, гомдсон үедээ уйлж болдог, айж ичих юмгүй, ёстой л “өвс нь ногоон, ус нь тунгалаг” байсан зэргээр яриад орчин цагт хийх үйлдэл, хэлэх үгээ байнга хянаж явахгүй бол балардаг балай цаг ирж дээ.. гэсэн яриа хаа сайгүй л сонсогддог. Яг үүнтэй адилаар урьд өмнийн цаг үеийн тухай хамгийн муу муухай үгээр бачимдан ярих яриа ч бас хангалттай. Бүх л цаг үед ийм байсан гэж цэцэн мэргэн ухаантай хүмүүс ярьдаг бөгөөд шалтгаан нь хүний нийгмийн амьдрал цаг тутамд өөрчлөгдөж байдагтай холбоотой юм гэнэ.
Тэгэхээр цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй ээ гэж ухаант ард маань зүгээр ч нэг хэлээгүй юм байлгүй гээд нэгэн сонирхолтой, бараг хөгжилтэй ч гэмээр түүхийг сонирхуулъя.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү