paid-only post 5 минут унших

Өмнөд Солонгосын My Way

Өмнөд Солонгосын My Way

Өмнөт Солонгосын My Way (Миний туулсан зам гэж орчуулах юм болов уу) хэмээх уран сайхны, спортын, адал явдалт, тулаант, драм киног үзсэн үү? Үзсэн бол энэ киног нэг эргэн санахыг бодоорой.

Библи-д “Эхэнд үг байсан” гэдэг шиг эхлээд энэ зураг олджээ. Энэ бол 1944 онд Оверлорд ажиллагааны үеэр (холбоотнууд Нормандид буусан ажиллагаа) Германы олзлогдсон үй олон цэргийг байцааж байх үед авсан нэгэн зураг юм. Олзлогдсон “Хансуудыг” бодвол ихээхэн өөр царай зүстэй энэ эрийг Германы холбоотон Япон цэрэг гэж үзэн зургийн тайлбартаа ч “Герман цэргийн хувцастай Япон цэрэг Америкийн офицерт нэр усаа хэлж байгаа нь” гэж бичсэн байж. Харамсалтай нь залхуу зурагчин маань чухам хэн гээч хүн байсныг нь асууж, бичсэнгүй.

2005 оны үеэр Солонгосын нэгэн хэвлэл энэ зургийг олон нийтэд харуулж “энэ бол яав ч Япон биш харин Солонгос хүн байна” гэсэн тайлбар хийсэн бөгөөд зураг ч овоо шуугиулаад авч. Ингээд томоохон компаниуд -яаж яваад нэгэн Солонгос хүү хаа байсан Францын эрэгт, Герман цэргийн хувцастай баригдчихсан зогсож байдаг билээ- гэдгийг тодруулахаар Франц, Герман, АНУ-ын архивуудыг ухаж эхэлжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…