Нийтлэлч Чалчаа саарал
Нэгэн цагт Холливудын хамгийн том одуудын нэг байсан Николос Кейжийн гол дүрд нь тоглосон “Con-Air” хэмээх аятайхан кино бий. Энэ кинонд онгоцоор хэсэг хоригдлуудыг зөөх үед тэд нар нь хуягуудаа дарж аван онгоцыг гартаа оруулах ба харин “бараг гэмгүй” Кейж нь тэдний эсрэг баахан баатарлаж сүйд болж байгаад амар сайхандаа жаргадаг тухай гардаг билээ. Харин одоо сонирхуулах түүх нь энэ уран сайхны кинотой нэлээд төстэй боловч үйл явдал нь бүр ч ээдрээтэй болж өнгөрсөн юм.
1990 оны 8-р сарын 19. Зөвлөлтийн Нерюнгри-Якутск чиглэлийн Ту-154 онгоцонд 15 хоригдол, 3 хуягтай цуг орж ирлээ. Эдгээр хоригдлуудын зарим нь хүн амины хэрэгтэй, ихэнх нь зэвсэг хэрэглэж дээрэм тонуул хийсэн, олон удаагийн гэмт хэрэгтэй нөхдүүд байсан бөгөөд тэдгээрийг авч яваа хуягуудын хувьд бүрэн зэвсэглэсэн боловч ердөө 3-хан гавтай. 15 хоригдолд гуравхан гав авч явсанд гайхаж болох боловч 1990-ээд оны Орос орон (ЗХУ) ямар аймшигтай дампуурч, хөл толгойгоо алдаж байсныг мэдэх хүмүүсийн хувьд бол гайхах зүйл биш болов уу.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү