"Өнөөдөр л Го Ди Шинг баривчлахгүй бол бид хоосон газар сахиад үлдэнэ"
Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд. Го Ди Шинг хэмээх хэрэгтнийг барих ажиллагааны шийдвэрлэх өдөр.
Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой (2021 оны нийтлэл болно) тохиож байгаатай зэрэгцэн хувьсгалтай он чацуу цагдаагийн байгууллагын 100 жилийн ой мөн тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан нэгэн дурсамж нийтлэлийг History.mn (Tolgoilogch.mn) сайт уншигчдадаа хүргэж байна. Жарантайн Авхиа хэмээх манай улсын цэрэг, хуулийн байгууллагын түүх намтартай салшгүй холбоотой нэгэн буурал байв. Тэрбээр УЦСЕГ-ын дарга, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БХЯ-ны сайдын албыг хашсан эрхэм. Түүний дурсамж номын хэсгээс...
...Би (Ж.Авхиа) 1961 оны гуравдугаар сарын 1-нээс 1963 оны долдугаар сарын 19-нийг хүртэл Улсын цагдан сэргийлэх газар (УЦСГ)-ын Мөрдөн байцаах, гүйцэтгэх, эрэн сурвалжлах ажил эрхэлсэн орлогч даргаар, мөн өдрөөс 1969 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хүртэл НАХЯ-ны Нэгдүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын даргаар тус тус ажилласан билээ. Энэ хугацаанд цагдан сэргийлэх байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаах ажлыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон түмний идэвх оролцоог өргөжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж ажилласан юм.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү