paid-only post 7 минут унших

Оргилд гараад эргэж ирээгүй бүсгүйчүүд

Оргилд гараад эргэж ирээгүй бүсгүйчүүд
Нийтлэлч Чалчаа саарал

1960-аад оны сүүлчээр Зөвлөлтийн жирийн нэг эмэгтэй Эльвира нь Владимир Шатаев хэмээх уулын спортын том мастертай танилцаж энэ хүний эхнэр, спортын хамтрагч-өрсөлдөгч нь болжээ. Анх уулын спортын тухай ямар ч мэдлэггүй, ойлголтгүй байсан энэ бүсгүй нөхрөө дагаж ойр зуур явсаар яваандаа уулгүй амьдарч чадахгүй болж өөрчлөгдсөн байна.

1970 онд нөхөртэйгөө цуг Кавказ, Памирын хайрхануудад авирч спортын мастер болсон бол 1971 онд нөхрийнхөө удирдсан багийн бүрэлдэхүүнд ЗХУ-ын хамгийн өндөр хайрхан болох Лениний оргилд (7495 м) гарсан ба энэ нь тухайн оргилд гарсан гурав дахь эмэгтэй гэж тэмдэглэгджээ. Одоо бүсгүйд Их Гималайн 8000 давсан оргилуудад гарах хүсэл төрж үүний тулд бас цаг хугацаа, бэлтгэл, нэр хүнд хэрэгтэй байлаа. Үүнийгээ шийдэхийн тулд Эльвира дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг байгуулж, улсынхаа 7000 давсан оргилуудад авирч гарах төлөвлөгөө гаргасан байна.

Зөвлөлтийн уулын спортын түүхэнд дан эмэгтэйчүүдээс бүрдсэн (тухайн үед өөр бусад улсад ийм баг байсан үгүйг олж чадсангүй) баг гэж байгаагүй бөгөөд дандаа эрчүүдийн нөмөр нөөлөгт явдаг, алдар хүнд нь ч гэсэн эрчүүдийн нэр сүрэнд дарагддаг байсан учир Эльвира ийм эмэгтэй баг байгуулж зөвхөн өөрсдийн хүчээр л оргилуудыг дайрах болно гэж хатуу шийджээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү