Нийтлэлч Чалчаа саарал
Саяхан Герман-Польш-Францын хамтарсан “Ахмад” буюу “Der Hauptmann” гэсэн нэртэй кино үзлээ. Бас л нэг “арт” нэртэй ядаргаатай эд байх болов уу гэж үзэж эхэлсэн боловч нэг л мэдэхэд кинондоо жигтэйхэн татагдан байсаар дуусгасан юм. Уран сайхны болон кино урлагийн хувьд хэр сайн киног нь мэдэхгүй ч бодит явдлаас сэдэвлэсэн энэ киног үзсэний дараа өөрийн эрхгүй л “гүүгл” багшаас энэ тухай асууж сураглаж үзлээ. Ингээд их дайны үеийн нэгэн сонин түүхийн тухай.
Германы эгэл жирийн нэгэн залуу Вилли Герольд нь насанд хүрч, цэрэгт татагдсан үе бол 1943 он байлаа. Яндан цэвэрлэж явсан энэ залуу зохих бэлтгэл хийсний дараа шүхрийн ангид хуваарилагдсан боловч аз болж Дорнод фронт биш, харьцангуй амар тайван Италид очиж, жижиг сажиг мөргөлдөөнд оролцсон нэртэй амар тайван байж. Нэгэн удаагийн жижиг тулалдаанд хоёр ч танк сөнөөсөн гавьяа байгуулж төмөр загалмай одон авсан, дээр нь ефрейтор цолтой болж дэвшсэн гэхийг бодоход “ажил төрөлдөө” бас ч дуртай нэгэн байсан бололтой.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү