paid-only post 4 минут унших

Папын аминд халдсан хүн

1981 оны 5-р сарын 13 нд Ромын Пап Иоанн Павел II нь гэгээн Петрийн талбай дээр цугласан олонтой уулзахаар өөрийн пап-мобил хэмээх машиндаа суун гарч ирлээ.

Папын аминд халдсан хүн

1981 оны 5-р сарын 13 нд Ромын Пап Иоанн Павел II нь гэгээн Петрийн талбай дээр цугласан олонтой уулзахаар өөрийн пап-мобил хэмээх машиндаа суун гарч ирлээ. Энэ задгай машин нь цугласан олон мянган сүжигтэн олны дундуур тусгайлан гаргасан замын дагуу явган хүний хурдаар явж Папын гэгээн дүрийг харуулж явах үед явган хамгаалагч нар нь папыг илүү ойрхноос харах гэж, бүр биед нь хүрч адис авах гэж зүтгэсэн хүмүүсээс хамгаалан тавьсан хашлагыг давах, хашлагыг дайран нураах гэсэн зарим нэгнийг зайлуулах гэж ихээхэн зовж явсан гэдэг.

Пап хоёр дахь тойргоо хийх үе буюу 17 цаг 17 минутад хоёр удаа буун дуу гарч эхний сум Иоанн Павелын гэдэс хавьд онож нэвт гаран цаана нь байсан бас нэг эмэгтэй мөргөлчийг оносон бол хоёр дахь сум зүүн гарын долоовор хурууг нь өөр нэг мөргөлчийг мөн шархтуулсан байна.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…