paid-only post 12 минут унших

Пэлжидийн Гэндэн буюу "Чингисийн гөлөгнүүд"

1934 оны 11 сарын 24-ний үдэш Москва дахь Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн байранд нэгэн зоог болжээ. Зоогонд Ио́сиф Виссарио́нович Ста́лин (Жугашвили), Климе́нт Ефре́мович Вороши́лов, Вячесла́в Миха́йлович Мо́лотов (жинхэнэ овог нь Скря́бин) тэргүүтэй ЗХУ-ын удирдагчид, Монголын талаас Пэлжидийн Гэндэн тэргүүтэй хүмүүс оролцож. Зоог дээр И. Сталин, П. Гэндэн нар харилцан бие биенийхээ эрүүл мэнд болон улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хундага өргөжээ.

И.Сталин хундага өргөхдөө “…хэрэв та нар унтах юм бол Япон та нарыг бут цохино. Монголын ван, ноѐд Японыг эсэргүүцэж байна. Гэхдээ энэ эсэргүүцэл нь сул байна. Ван, ноѐдын тийм сул эсэргүүцэл ашиг өгөхгүй. Бид энэ хундагыг эсэргүүцэж чадах, тэмцэж чадах тийм Монголчуудын төлөө хундага өргөе.” гэв. Яг энэ мөчид П.Гэндэн “Ура” хэмээн хашхирчээ. Тэгэхэд нь И.Сталин “Ура” хашхирах амархан, ажил хэрэг дээрээ Монголын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгтэй… энэ хундагыг эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол орны төлөө өргөе” гэжээ.

Хариуд нь Гэндэн түрүүнд өөрийнх нь төлөө нэгэнт хундага өргөчихсөн учраас И.Сталинг алгасаад В.М.Молотов, К.Е.Ворошилов, Г.Я.Сокольников болон бусад хүмүүсийн төлөө хундага өргөснөө, “100 мянган рублийг тооцооноос хасаж өөрөөр хэлбэл ЗХУ-д төлөх Монголын өрийг устгахыг санаачлагч, угсаа нэгтэн бөгөөд шинэ эргэлтийн бодлогыг үндэслэгч Ж.З.Элиавагийн төлөө” хэмээн онцлон хундагатайгаа тогтоожээ.

Тэгмэгц И.Сталин инээмсэглэж “Чингис хааны цэргийн жанжин Зэв Гүрж нутгаар өнгөрөхдөө гүрж айлын гэрт буугаад мордсоноос хойш үлдсэн Элиава гэдэг овог бол одоо Элиавдун болжээ. Гэндэн Чингис хаан болохыг хүсэж байна. Тэр Чингисийн гөлөг” хэмээн хэлэв. Энэ хундага өргөлтийн ар дахь далд утгатай үгсийн учрыг тайлбарлах нэг их шаардлагагүй болов уу. Чухам эндээс Гэндэнгийн Сталинтай тэрсэлдэж эхэлсэн тухай бидний үед хүрч ирсэн домог эхэлдэг юм.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү