paid-only post 8 минут унших

С.Ууганбаяр: Түүхийн хичээлийг хүүхдэд ойр жишээгээр, сонирхолтой зааж чадвал тэдний сонирхол, хандлага маш өндөр байдаг

Түүхийн багш С.Ууганбаяртай ярилцлаа. Хүүхдэд түүхийг хэрхэн сонирхолтой заах вэ?

С.Ууганбаяр: Түүхийн хичээлийг хүүхдэд ойр жишээгээр, сонирхолтой зааж чадвал тэдний сонирхол, хандлага маш өндөр байдаг

 Ярилцсан О.Цэцэгсүрэн

Түүхийн ухааны магистр, Интерток нэвтрүүлгийн хөтлөгч, Америк-Монголын хамтарсан ерөнхий боловсролын “Шилдэг” сургуулийн түүх, нийгмийн ухааны багш С. Ууганбаяртай ярилцлаа.

-Яриагаа таны одоо эрхэлж буй ажил, албаны талаар эхэлье. Хэзээнээс түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаа вэ?

-Түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаад удаагүй. Үндсэндээ энэ хичээлийн жилээс эхлэн түүх, нийгмийн ухааны багшаар дагнан ажиллаж байна. Би 2014 онд МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн. 2019 онд тус сургуульдаа түүхийн ухааны магистрын зэргээ хамгаалсан.

-Багаасаа түүх сонирхдог байв уу, яагаад түүхч, судлаач мэргэжлийг сонгох болсон бэ?

- Багаасаа түүх маш их сонирхдог байсан. Уншиж сураад хамгийн анх уншсан ном маань С.Лочингийн “Гал голомт” түүхэн роман. Үүнийг уншсанаас хойш түүхийн номд шимтэх болсон. Мөн багаасаа л түүхийн чиглэлд сонирхолтой байсан учраас энэ мэргэжлийг сонгосон.

-Таны судалгааны гол чиглэл юу вэ?

-Судалгааны гол сэдэв маань XIII зууны түүх. XIII зууны ахуй амьдрал, хоол хүнс ямар байв, хэрхэн өөрчлөгдсөн, энэ нь хүний бие физиологид хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг оюутан цагаасаа сонирхож эхэлсэн. Мөн Монголчуудын генийн асуудлаар судалгаа хийсэн. Дэлхий дээр Чингис хааны генетикийг агуулсан 16 сая эрэгтэй хүн байна гэж яригдаж байгаа. Энэ нь дан ганц Монголд бус Монголчуудыг тойрон амьдарч буй хүмүүсийн генетикийн асуудал.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…