Японы тэнгисийн цэргийн нисгэгч Сабуро Сакай бол дэлхийн 2-р дайны үеийн хамгийн шилдэг асууд болох Хартман, Баркхорн, Покрышкин, Кожедуб, Бонг, Жонсон нарын эгнээнд нэлээд дээгүүр бичигдэх хүн юм. Унагсан онгоц, ялалтын тоогоор Германы асуудтай харьцуулахгүй ч түүнд өөрийн гэсэн гайхуулах, бахархах зүйл бий.
Хоосорч ядуурсан самурайн үр сад Сакай сурлага номоороо нутагтаа тэргүүлж хамаатан ахынхаа тусламжаар Токиод суралцахаар болоход нь нутаг усныхан нь өмнөөс нь баярлаж ,түүгээр бахархаж байсан бөгөөд харин нийслэлд хичнээн хичээсэн ч яаж ч чадалгүй хамгийн сул сурлагатан байсаар хөөгдөн, нутагтаа хүний нүд харж чадахгүй уйлан очиж байсан ба энэ хүү өөрийнхөө шившигийг арилгахын тулд тэнгисийн цэргийн флотод орсон байна. Энэ үед Сакай 16 настай байлаа.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү