1867 онд АНУ-д төрсөн Веллингтон Берт гээч хүн нь ёстой л Итгэлтийн хэлдгээр “Тамирын голын мөсийг долоох шахан байж” их хэмжээний мөнгөтэй саятан эр болжээ. Юу ч үгүй хоосон байсан эр амьдралынхаа төгсгөлд тухайн үеийн 90 сая доллар, орчин цагийнхаар бол бараг 1 тэрбум доллартай болсон бөгөөд үндсэн эрхэлдэг ажил нь ашигт малтмал, мод бэлтгэн боловсруулах зэрэг бизнес байв.
Хэдийгээр Веллингтон нь энэхүү бизнестээ хамаг цаг заваа зарцуулдаг боловч янз бүрийн шалтгааны улмаас хэд хэдэн эхнэр сольж амжсан ба тэд нараас нь бас цөөнгүй хүүхэд гарсан юм гэнэ. Харин саятан эр салсан эхнэр хүүхдэдээ мөнгө төгрөг сайн өгдөг, өнөө хэд нь ч дутагдаж гачигдах гэдгийг мэдэлгүй өссөн боловч эцгийн хайр халамж гэдгийг үзэлгүй том болсон тэдгээр нөхдүүд нь зөвхөн мөнгө үрэх, ааваасаа мөнгө нэхэх зэргийг харин ч нэг сайн чаддаг байсан юм байх. Үгүй дээ л Веллингтон ингэж үзэж байсан байна.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү